“Уран зохиолын онолын удиртгал” хичээлийн
стандарт
Theory of literature
·
Мэргэжлийн
индекс.......... D 141100
·
Хичээлийн
код....................Lite
237,
·
Кредит...................................3 кредит
·
Хамрах
хүрээ........................Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 2 дугаар
дамжааны оюутнууд
·
Судлах
цаг............................Нийт цаг-144, Лекц-32, Семинар-32,
Бие даалт-80
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо тэнхлэгээр:
·
Сургалтын
өмнөх: ЕБДС-ийн уран
зохиолын хичээл
·
Сургалтын
дараах: Монголын болон
дэлхийн уран зохиолын түүх, уран зохиолын
дидактик, харьцуулсан уран зохиол, судлал шүүмжлэл
·
Хэвтээ тэнхлэгээр:
Монгол бичиг, хэл шинжлэлийн удиртгал
·
Хичээлийн
зорилго: Утга зохиолын онолын анхан шатны ойлголт ухагдахуун, түгээмэл
хэрэглэгддэг үндсэн судлагдахууныг тэмдэглэдэг гол гол нэр томьёотой танилцаж,
утга зохиолын түүх, шүүмж
судлалын лекцүүдийг судлахад зайлшгүй шаардагдах онолын бэлтгэл
эзэмшихэд чиглэнэ. Утга зохиолын түүх, утга зохиол шинжлэлийн бусад
салбаруудтай танилцах онолын бэлтгэлийг хангана. Үгийн урлаг болох уран зохиолыг задлан шинжлэх,
тайлбарлах, үнэлэх, дүгнэлт өгөх чадвар дадлыг олгоно.
·
Агуулгын
хүрээ: Уран зохиолын тухай шинжлэх ухаан, уран зохиолын мөн
чанар, үүрэг, зорилго, зохиолын агуулга, хэлбэр, түүний нэгдэл, уран дүр,
баатар, уран сайхан, хэл найруулга, зохиомж, өгүүлэмж, сэдэв, утга санаа, үзэл
санаа, түүний харьцаа, орон зай, цаг хугацаа, шүлэг судлал, монгол шүлэг,
шүлгийн байгуулалт, уран зохиолын төрөл зүйл, уран бүтээлийн арга, урсгал чиглэл
·
Оюутны
эзэмших ерөнхий мэдлэг, чадвар Дээрх
агуулгын хүрээнд уран зохиолын гадаад болон дотоод мөн чанарын тухай онолын
мэдлэгтэй болохоос гадна уран сайхны эхийг өөрийн үзэл бодлоор онолын үндэстэй
задлан шинжлэн, нэгтгэн дүгнэж сурна.
·
Бүлэг тус
бүрээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хүрэх үр дүн:
Бүлэг сэдэв
|
Мэдлэг
|
Чадвар, дадал, хандлага
|
Зохиолын гадаад мөн чанар
|
Уран зохиол, түүний мөн чанар, Уран зохиолын тухай
шинжлэх ухаан, Уран зохиолын тухай шинжлэх ухаан, Уран зохиолын цаг хугацаа,
орон зай, тусагдахуун
|
Онолын ухагдахууныг ойлгон ярих
чадвар эзэмших, мөн чанарыг тайлбарлан ярих чадвар
|
Зохиолын дотоод мөн чанар
|
Утга, сэдэв тэдгээрийн харьцаа, зохиолын агуулга
хэлбэр, Уран дүр, зохиолын хэл, утга шилжүүлэх ёс, дүрслэлийн ур маяг,
зохиомж ба өгүүлэмж
|
Тодорхой зохиолын уран сайхан,
хэлний онцлогийг тодруулан задлан шинжлэн, нэгтгэн дүгнэн бичих чадвар.
Б.Лхагвасүрэн “Боржгины бор тал”, Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч”, Д.Нацагдорж
“Учиртай гурван толгой” зохиолыг задлан шинжлэх
|
Дотоод болон гадаад мөн чанарын
уялдаа холбоо
|
Уран зохиолын төрөл зүйл, уран зохиолын урсгал чиглэл,
уран зохиолын уламжлал шинэчлэл, харилцан нөлөөлөл
|
Зохиолын төрөл зүйлийн онцлогийг
тодруулан задлан шинжлэх чадвар, асуудалд зөв байр сууринаас хандах чадвар
|
Шүлэг судлал
|
Шүлгийн айзам хэмнэлийг бүрдүүлэгч
хүчин зүйлс, монгол шүлгийн онцлог
|
Нэг шүлгийн дүрслэх болон яруу
хэрэглүүрийг танин зохиолчийн санаа бодол, үнэлэмжийг тодруулан дүгнэлт өгөх
чадвар
|
“Уран зохиолын дидактик” хичээлийн
стандарт
Methodology of
literature
·
Мэргэжлийн
индекс.......... D 141100
·
Хичээлийн
код....................meth
332
·
Кредит...................................4 кредит
·
Хамрах
хүрээ........................Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 3 дугаар дамжааны
оюутнууд
·
Судлах
цаг............................Нийт цаг-192, Лекц-32,
Семинар-64, Бие
даалт-96
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо тэнхлэгээр:
·
Сургалтын
өмнөх: Уран зохиолын онолын удиртгал, МУЗ-ын
түүх
·
Сургалтын
дараах: Монголын болон дэлхийн
уран зохиолын түүх, харьцуулсан уран зохиол, судлал шүүмжлэл
·
Хэвтээ тэнхлэгээр:
Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал
·
Хичээлийн
зорилго: ЕБДС-д уран зохиолын хичээл заах багш бэлтгэх, сурган
хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, ерөнхий дидактик, мэргэжлийн шинжлэх ухааны
харилцан холбоо хамаарал дээр тулгуурлан, багш болох оюутнуудад уран зохиолын,
сурагч төвтэй сургалтыг бие даан бүтээлчээр зохион байгуулах арга барилтай
болгоход чиглэнэ.
·
Агуулгын
хүрээ: Уран зохиол заах арга, зарчим, уран зохиолын хичээлийн
онцлог, бүтэц, зохион байгуулалт, уран зохиолын багшийн онцлог, ур чадвар, уран
зохиолын боловсролын стандарт, нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр
боловсруулах арга зүй, уран зохиолын сургалтын орчин, зохиолд задлан шинжлэл
хийх арга зүй, түүнийг заах арга барил, үнэлгээ, хичээлээс гадуур зохиох ажил
·
Оюутны
эзэмших ерөнхий мэдлэг, чадвар
o
Уран зохиолын багшийн өвөрмөц чанарыг мэдэх, түүнээс
суралцах
o
Уран сайхны эхийн төрөл зүйлийн онцлогийг тодруулан
задлан шинжлэн, түүнийгээ заан сургах арга зүй эзэмших
o
Нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрийг бүтээлчээр
боловсруулж сурах
o
Сурагчдын болон өөрийн хөгжилд үнэлгээ, дүгнэлт өгөх
чадвар, хандлага
o
Бусдын хичээлд анализ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар
·
Бүлэг тус
бүрээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хүрэх үр дүн:
Бүлэг сэдэв
|
Мэдлэг
|
Чадвар, дадал, хандлага
|
Уран зохиол дидактикийн зорилго,
зарчим
|
Уран зохиолын хичээлийн үүрэг,
уран зохиолын багшийн онцлог, уран зохиолын сургалт, орчин, хичээлээс гадуурх
ажил, уран зохиолын сургалтын түүх
|
Хичээлийн төрлөөс сонгон, орчин
үеийн хичээлийн бүтцийг зөв тодорхойлж, зохион байгуулах
Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж
орчин бүрдүүлэх, техник хэрэгсэл ашиглах,
|
Зохиолын төрөл зүйлийн онцлогийг
тодруулан задлан заах арга зүй
|
Уран зохиолын онолын мэдлэгээ
бататгасны үндсэн дээр зохиолыг задлан заах арга зүйд суралцах
|
Зохиолд утга сэдвийн харьцаа, дүр,
зохиомж, өгүүлэмжийн онцлог, тэдгээрийн ялгаатай тал, дүрслэх болон яруу
хэрэглүүрийн утга учрыг зохиолчийн санаатай холбон задлан тайлбарлаж,
эдгээрийг заан сургахад шаардагдах мэдлэг, чадвар эзэмшсэн байх
|
Хөтөлбөр боловсруулах арга зүй
|
Уран зохиолын боловсролын
стандартын тухай мэдэх, нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрийн бүтэц,
хэрэгцээ, үндэслэл, боловсруулах арга зүй
|
Стандартын зорилго, хэрэгцээг
тодорхойлсны үндсэн дээр хөтөлбөрийг тодорхой шалгуурын дагуу бүтээлч
боловсруулах
|
Уран зохиолын хичээлээр сурагчдыг
хөгжүүлэх нь, түүнийг үнэлэх нь
|
Үнэлгээний шинэчлэл, сурагчдын
эзэмшвэл зохих чадваруудын тогтолцоо, түүнийг хөгжүүлэх арга зүй
|
Сурагчдын авьяас, чадварыг
хөгжүүлэхийн тулд хичээлийг бүтээлч, сонирхолтой, интеграцилан зохион
байгуулж, хөтлөн удирдах чадвар
|
“Өрнө дахины уран зохиол” хичээлийн
стандарт
Western literature
·
Мэргэжлийн
индекс.......... D 141100
·
Хичээлийн
код....................Lite
336
·
Кредит...................................4 кредит
·
Хамрах
хүрээ........................Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 3 дугаар
дамжааны оюутнууд
·
Судлах
цаг............................Нийт цаг-192, Лекц-48, Семинар-32,
Бие даалт-96
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо тэнхлэгээр:
·
Сургалтын
өмнөх: Уран зохиолын
онолын удиртгал, МУЗ-ын түүх
·
Сургалтын
дараах: Дорнын уран
зохиолын түүх, уран зохиолын дидактик,
харьцуулсан уран зохиол, судлал шүүмжлэл
·
Хэвтээ тэнхлэгээр:
Философи, Нийгэм судлал, Өрнө дахины түүх, Соёл
·
Хичээлийн
зорилго: Дэлхийн сонгодог соёлын чухал хэсэг болох өрнийн уран
зохиолын өв сантай эрэмбэ дараатай танилцах зорилготой.
·
Агуулгын
хүрээ: Эртний Грек, Ромын уран зохиол, эртний театр, эмгэнэлт ба
хошин жүжгийн үүсэл, хөгжил, дундад зууны уран зохиол, сэргэн мандлын үеийн
уран зохиолын хөгжил, уран зохиолын төрөл зүйлийн хөгжлийн онцлог, урсгал
чиглэл, өрнө дахины ард түмнүүдийн урлаг, уран сайхны сэтгэлгээний онцлог, шинэ
үе, орчин үеийн уран зохиолын хөгжлийн онцлог, гол төлөөлөгчдийн уран бүтээл
·
Оюутны
эзэмших ерөнхий мэдлэг, чадвар
o
Гоозүйн
сэтгэлгээний үүднээс зохиолыг задлан шинжлэн, өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт
өгөх
o
Өрнө дахины ард түмнүүдийн уран сайхны сэтгэлгээ бусад
улс түмнээс юугаараа өвөрмөц ялгаатай болон ижил болох, уран бүтээлийн нийгмийн
болон туурвилзүйн ач холбогдол, үүрэг зорилго нь цаг үе бүрд хэр үнэлэгдэж
байсан эсэх зэрэг асуултанд хариу өгөх чадвар эзэмших
o
Өрнө дахины уран зохиолыг ЕБС-д заах онолын зохих мэдлэг,
зохиолыг задлан шинжилж үнэлэлт дүгнэлт өгөх чадвар дадлыг эзэмших
·
Бүлэг тус
бүрээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хүрэх үр дүн:
Бүлэг сэдэв
|
Мэдлэг
|
Чадвар, дадал, хандлага
|
Эртний уран зохиол
|
Өрнө дахины уран зохиолын үечлэл, хөгжлийн
тойм, Эртний Грекийн уран зохиол, миф үлгэр, Илиада, Одиссей, Эртний театр,
эмгэнэлт жүжгийн хөгжил, эсхил, эврепид, софокл нарын уран бүтээл, хошин
жүжгийн хөгжил, Эртний Ромын уран зохиол
|
Мэдээллийг багцалж, өөрийн
ойлгосноор ярих чадвар, өөрийн орны туульсын бүтээлтэй харьцуулж ярих чадвар
Софоклын “Эдип хаан” жүжгийг
задлан шингжлэх
|
Дундад зууны уран зохиол
|
Шашны болон хотын уран зохиолын
хөгжил, Баатарлаг туульс болон рыцарийн уран зохиолын хөгжил
|
Нийгэм, түүхийн учир холбогдлын
үүднээс уран зохиолын хөгжилд дүгнэлт өгөх, харанхуй үе гэж нэрлэсний учрыг
тайлбарлах
|
Сэргэн мандлын үеийн уран зохиол
|
Италийн уран зохиол,
А.Данте,Боккачо, Испанийн уран зохиол, Сервантес, Францын уран зохиол,
Ф.Рабле, Английн уран зохиол, В.Шекспир
|
Ренесанс гэсний учрыг тодруулан
зохиол бүтээлийн дэвшүүлсэн санаа, уран чадварыг тодруулан ярилцах, сонгодог
эх зохиолыг уншин тэмдэглэл хөтлөх, Шекспирийн “Гамлет” жүжгийг задлан
шинжлэх
|
17, 18 дугаар зууны уран зохиол
|
Францын уран зохиолын онцлог, классизмийн
хөгжил, Английн уран зохиол Д.Дефо, Ж.Свифт, Германы уран зохиол В.Гёте,
Шиллерийн амьдрал, уран бүтээл
|
классизмийн урсгалын тухай задлан
шинжлэх, оюутны өөрийн дүгнэлт гаргах чадвар, Соён гэгээрүүллийн үе гэсний
учрыг зохиолын үзэл санаа, зохиолчдын намтартай холбон тайлбарлан ярьж бичих,
эх зохиолыг уншин уран сайхны задаргаа хийх, Гётегийн “Фауст” жүжиг, Шиллер
“Хар санаа хайр сэтгэл”, Ж.Мольер “Тартюф” зэрэг жүжгийг задлан шинжлэх
|
19 дүгээр зуун
|
Шүүмжлэлт реализм О.Бальзак нарын
уран бүтээл, Романтизм, В.Гюго нарын уран бүтээл, Оросын уран зохиолын
хөгжил, Америкийн уран зохиолын хөгжил
|
Уран зохиолын урсгал чиглэлийн
онцлог дээр тулгуурлан зохиол бүтээлийг задлан шинжлэх, оросын уран зохиол
хөгжсөний учрыг тайлбарлан ярилцах, уран зохиолын ямар төрөл зүйл хөгжсөнийг
ярих, О.Бальзак “Гобсек” зохиолыг задлан шинжлэх
|
20 дугаар зуун
|
Оросын уран зохиол
Америк, Латин Америкийн уран
зохиол
Нобелийн шагналт зохиолчдын уран
бүтээл
Европын уран зохиол
Модернизмийн урсгал чиглэлийн
тухай
|
Нийгмийн байгууллын онцлог,
түүхийн нөхцөл байдалтай уялдуулан зохиолчийн намтар болон зохиолын үзэл
санааг холбон ойлгох, модернизмийн үүсэх түүхэн нөхцөл байдлыг гол болгох,
нобелийн шагналын учир утгыг ярилцангаа уран зохиолын хөгжлийг тодорхойлох
|
“Дорно дахины уран зохиол” хичээлийн
стандарт
Oriental literature
·
Мэргэжлийн
индекс.......... D 141100
·
Хичээлийн
код....................Lite
337
·
Кредит...................................4 кредит
·
Хамрах
хүрээ........................Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 3 дугаар
дамжааны оюутнууд
·
Судлах
цаг............................Нийт цаг-192, Лекц-48, Семинар-32,
Бие даалт-96
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо тэнхлэгээр:
o
Сургалтын
өмнөх: Уран зохиолын
онолын удиртгал, МУЗ-ын түүх, Өрнө дахины уран зохиол
o
Сургалтын
дараах: Уран
зохиолын дидактик, харьцуулсан уран
зохиол, судлал шүүмжлэл
·
Хэвтээ тэнхлэгээр:
Философи, Нийгэм судлал, Өрнө дахины түүх, Соёл
·
Хичээлийн
зорилго: Дэлхийн соёлын чухал бүрэлдэхүүн болох дорно дахины соёл
утга зохиолын баялаг өвтэй танилцуулна.
·
Оюутны
эзэмших ерөнхий мэдлэг, чадвар
o
Уран зохиолын түүхэн хөгжлийн талаар системтэй мэдлэг
эзэмших
o
Дорно дахины ард түмний гоозүйн сэтгэлгээг уран бүтээлээр
нь дамжуулан өрнийн соёлтой харьцуулах чадвартай болох
o
Монголын уран зохиолын хөгжил, туурвилзүйн онцлогтой
харьцуулж сэтгэлгээний ижил болон ялгаатай талаар өөрийн байр сууриа илэрхийлэх
чадвартай болох
o
Өрнө дахины уран зохиолыг ЕБС-д заах онолын зохих мэдлэг,
зохиолыг задлан шинжилж үнэлэлт дүгнэлт өгөх чадвар дадлыг эзэмших
Бүлэг тус бүрээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хүрэх үр дүн:
Бүлэг сэдэв
|
Мэдлэг
|
Чадвар, дадал, хандлага
|
Эртний уран зохиол
|
Эртний Энэтхэг, Хятад, Перс, Араб,
Египет, Ираны уран зохиолын хөгжлийн тойм, үлгэрийн цоморлигууд, Дандины
“Зохист аялгуун толь”, Махабхарата, Рамаяна, 5 ном 4 бичиг, Кунзийн сургаал,
Галидаасын намтар, уран бүтээл
|
Махабхарата, Рамаяна, Үлгэрийн цоморлигууд
зохиолыг уншин өөрийн дүгнэлттэй тэмдэглэл хөтлөх, Галидаас “Шакундала”
жүжгийг задлан шинжлэх, “Үүлэн зардас” найраглалыг цээжлэх
|
Дундад зууны уран зохиол
|
Японы уран зохиол, М.Башёгийн
намтар, уран бүтээл, Гензийн тууж, Ихара Сайгукугийн уран бүтээл,
|
Уран зохиолын хөгжлийн тоймыг
багцалж ярих чадвар
Хайку шүлгээс цээжлэх
Гензийн тууж, Тикамацугийн уран
бүтээлийн тухай тоймолж ярих
|
Шинэ үеийн уран зохиол
|
Нацумэ Соосеки, Р.Акутагавагийн
уран бүтээл, Р.Таагурийн амьдрал уран бүтээл, Лу Синий уран бүтээл, Япон,
Энэтхэг, Хятадын нийгэм, цаг үеийн байдал, уран зохиолын хөгжлийн тойм
|
Н.Соосеки “Санширо”, Акутагава
“Мамотора”, Р.Таагүрийн “Гора” роман, өгүүллэгүүдээс сонгон, Лу Синь
“А-Кьюгийн үнэн түүх” зохиолуудыг уншин задлан шинжлэл хийх
|
Орчин үеийн уран зохиол
|
Японы уран зохиолын хөгжлийн тойм
|
К.Оэ “Хожимдсон залуус” роман, Я.
Квабатагийн өгүүллэгүүд, Кобэ Абэгийн өгүүллэгүүдээс сонгон уран сайхны
онцлогийг тодруулан задалан шинжилгээ хийж дүгнэлт бичих
|
“Харьцуулсан уран зохиол” хичээлийн стандарт
Comparative
literature
·
Мэргэжлийн
индекс.......... D 141100
·
Хичээлийн
код....................Lite
431
·
Кредит...................................2 кредит
·
Хамрах
хүрээ........................Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 4 дүгээр
дамжааны оюутнууд
·
Судлах цаг............................Нийт
цаг-96, Лекц-16, Семинар-32, Бие даалт-48
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо тэнхлэгээр:
o
Сургалтын
өмнөх: Уран зохиолын
онолын удиртгал, МУЗ-ын түүх, Өрнө болон дорно дахины уран зохиол
o
Сургалтын
дараах: Судлал шүүмжлэл
·
Хэвтээ тэнхлэгээр:
Философи, Нийгэм судлал, Өрнө ба дорно дахины түүх, Соёл судлал, аман
зохиол
·
Хичээлийн
зорилго: Монгол ардын аман зохиолоос бичгийн уран зохиолд хэрхэн
нөлөөлсөн хийгээд Энэтхэг, Төвд гаралтай уран зохиол монголд хэрхэн нэвтрэн
тархсан, тэдгээрийн бие даасан чанар, ХХ зууны эхэн үеэс өрнө дахины уран
зохиолыг хэрхэн орчуулсан ба тэдгээрийн харилцан нөлөөлснийг судална.
·
Агуулгын
хүрээ: Үндэстэн бүрийн утга зохиолын эх болсон аман зохиолын
дурсгал туульсын үүсэл гарал, туульс ба үлгэрийн харьцуулсан судалгаа,
эрдэмтдийн санал, дүгнэлт, орчуулгын уран бүтээл, монголын эрт, эдүгээгийн уран
зохиолын хөгжлийн онцлог, хөгжих болсон шалтгааныг оросын болон өрнө дорнын ард
түмний бүтээсэн оюуны бүтээлтэй харьцуулсан нь
·
Оюутны
эзэмших ерөнхий мэдлэг, чадвар
o
Туульсын үүсэл гарлыг мэдэх, зөв тайлбарлах, өөрийн
дүгнэлтээ илэрхийлэх
o
Аман болон бичгийн уран зохиолын харьцуулсан судалгааны
аргад суралцах
o
Монгол аман зохиол болон бичгийн зохиолыг дэлхийн
сонгодог туульс, үлгэр болон бичгийн зохиолтой дүр, дүрслэл, уран сайхны
онцлогийг талаас харьцуулах
o
Өрнө, дорнын зохиолчдын арга барилыг монголын зохиолчдын
уран бүтээлийн туршлагтай харьцуулах
·
Эзэмшвэл
зохих мэдлэг, чадвар, хүрэх үр дүн:
Мэдлэг
|
Чадвар, дадал, хандлага
|
Туульсын үүсэл гарал, баатарлаг
туульсын үүсвэр, хэлбэр, үлгэрийн харьцуулсан судалгаа, орчуулгын уран
зохиолын тойм, ач холбогдол, нөлөө, дорно ба өрнө дахины орнуудын уран
зохиолын орчуулга,
|
Рамаяна, Одиссей, Гэсэр зэрэг
сонгодог туульсуудыг уран сайхны онцлогийг тодруулан харьцуулан реферат бичих
|
Ч.Айтматов “Цаазын тавцан”
романыг, Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” зохиолтой, Эдгар По “Алтан цох”
зохиолыг, Д.Нацагдорж “Харанхуй хад” өгүүллэгтэй харьцуулан өгүүлэл бичих
|
“Судлал шүүмжлэл” хичээлийн стандарт
Mongolian
literature criticism
·
Мэргэжлийн
индекс.......... D 141100
·
Хичээлийн
код....................cri
437
·
Кредит...................................2 кредит
·
Хамрах
хүрээ........................Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 4 дүгээр
дамжааны оюутнууд
·
Судлах
цаг............................Нийт цаг-96, Лекц-16, Семинар-32,
Бие даалт-48
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо тэнхлэгээр:
o
Сургалтын
өмнөх: Уран зохиолын
онолын удиртгал, МУЗ-ын түүх, Өрнө болон дорно дахины уран зохиол
o
Сургалтын
дараах: Зохиолчийн уран
бүтээлийн туршлага
·
Хэвтээ тэнхлэгээр:
Философи, Нийгэм судлал, Өрнө ба дорно дахины түүх, Соёл судлал, Аман
зохиол
·
Хичээлийн
зорилго: Монголын уран зохиолын судлал шүүмжлэлийн түүхэн тоймыг
судалж, судлал шүүмжлэлийн бүтээлд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч, ач холбогдлыг
тодорхойлох
·
Агуулгын
хүрээ: Судлал шүүмжлэл нь утга зохиол судлалын нэг үндсэн
салбар болох нь, хөгжиж ирсэн түүхэн тойм, монголын уран зохиолын төрөл зүйлийн
судалгааны тойм
·
Оюутны
эзэмших ерөнхий мэдлэг, чадвар
o
Судлал шүүмжлэлийн хөгжиж ирсэн түүхийн мэдлэгтэй болно.
o
Тодорхой зохиолчийн бүтээлийг онолын ойлголтын дагуу
задалж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшинэ.
o
Судалгааны өгүүлэл, нийтлэл, шүүмж бичиж, өөрийн санаа
бодлыг илэрхийлэх чадвар дадал эзэмшинэ.
·
Оюутны
заавал эзэмших чадвар, хүрэх үр дүн:
Бүлэг сэдэв
|
Мэдлэг
|
Чадвар, дадал, хандлага
|
МУЗ-ын судлал шүүмжийн тойм
МУЗ-ын шүүмжлэлийн өв уламжлал
|
Ч.Лодойдамба, Ш.Гаадамба нарын
“Ламбугайн нулимс” зохиолын талаарх шүүмжийн тухай
Х.Сампилдэндэв “Шинэхэн үеийн яруу
найргийн чиг хандлага” номын талаар ярилцах
Б.Явуухулан “Яруу найраг миний
амьдрал” бүтээлийн тухай, “Сохор зоосны дуулийг хэн зохиосон бэ?” өгүүллийн
тухай
|
Судлал шүүмжийн гарал үүсэл, түүхэн тойм, орчин үеийн
уран зохиолын уран сайхны шүүмжлэл хэрхэн хөгжиж байгааг баримтанд тулгуурлан
тайлбарлах
Шүүмж түүний төрөл зүйл тус бүрийн онолтой танилцан,
судалгаа шинжилгээ, шүүмж тэмдэглэлийн гол бүтээлүүдийг уншин судалж задлал
хийж ярилцах
|
Монголын шинэ үеийн уран сайхны
шүүмжлэлийг судалсан байдал, тойм
|
О.Дашбалбар “Яруу найраг дахь
нялхсын өвчин” модернист зохиол монголд байсан эсэх талаар
“Модернизм Монголд” бүтээлийн
тухай
С.Энхбаяр “Ц.Хуланд бичсэн
захидал” бүтээлийн тухай ярилцах
“Ц.Мөнхийн дэг сургууль” 2009
номны талаар
|
Тодорхой нэг зохиолд бүрэн задлал
хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, шүүмжийн олон төрлөөр бичих
Орчин үеийн эрдэмтэн, зохиолчдын
уран бүтээлд бичсэн шүүмжтэй танилцан, тэдгээрийн хэл найруулга болон зохиолын агуулга, үзэл санааг хэрхэн бичиж
байгааг ажиглан дуурайж бичнэ.
Ц.Мөнх, Д.Давгадорж,
Л.Хүрэлбаатар, Д.Цэнд, Ц.Магсар нарын судлал шүүмжийн гол бүтээлүүд дээр
анализ хийж ярилцах, дүгнэлт гаргах
|
“Хүүхдийн уран зохиол” хичээлийн стандарт
Literature for
children
·
Мэргэжлийн
индекс.......... D 141100
·
Хичээлийн
код....................lite
335
·
Кредит...................................2 кредит
·
Хамрах
хүрээ........................Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 3 дугаар дамжааны
оюутнууд
·
Судлах
цаг............................Нийт цаг-96, Лекц-16, Семинар-32,
Бие даалт-48
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо тэнхлэгээр:
o
Сургалтын
өмнөх: Уран зохиолын
онолын удиртгал, МУЗ-ын түүх, Өрнө болон дорно дахины уран зохиол, Аман зохиол
o
Сургалтын
дараах: Судлал шүүмжлэл
·
Хэвтээ тэнхлэгээр:
Философи, Нийгэм судлал, Өрнө ба дорно дахины түүх, Соёл судлал,Угсаатны
зүй
·
Хичээлийн
зорилго: Хүүхдийн уран зохиолын үүсэл хөгжил, онцлог, монголын
болон дэлхийн хүүхдийн зохиолчдын амьдрал, уран бүтээлтэй танилцаж, хүүхдийн
уран зохиолын хөгжлийн түүхийн талаар системтэй мэдлэг болж, хүүхдийн зохиолоос
сонгон уншин судлах чадвартай болно.
·
Агуулгын
хүрээ: Хүүхдийн уран зохиолын үүсэл, хөгжил, онцлог, хүүхдийн
аман зохиол, хүүхдэд зориулсан бүтээл, хүүхдийн зохиосон бүтээл, дотоод төрөл
зүйлийн хөгжил, хүүхдийн зохиолын судалгаа
·
Оюутны
эзэмших ерөнхий мэдлэг, чадвар
o
Хүүхдийн зохиолын хөгжлийн талаар тогтолцоот мэдлэгтэй
болох
o
Хүүхдийн уран зохиолын бусад уран зохиолоос ялгарах
онцлогийг тодорхойлох чадвартай болох
o
Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, танин мэдэхүйн
хэрэгцээний үүднээс эх зохиолд задлан шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх
o
Эх зохиолын сонголт хийх чадвар
o
Хүүхдийг уран зохиолд шимтэх сонирхлыг төрүүлж, тэдний
танин мэдэхүйд нөлөөлж чадахуйцаар уран зохиолыг заах арга зүйтэй болох
·
Оюутны
заавал эзэмших чадвар, хүрэх үр дүн:
1. Эртний
уран зохиолоос хүүхдэд хамааралтай зохиол бүтээлүүдийг нэрлэж, хүүхдийн
зохиолынх нь онцлогийн хувьд тайлбарлаж ярих
2. Д.Нацагдорж,
Ц.Дамдинсүрэн, Д.Содномдорж, Д.Гармаа, Л.Түдэв, Ч.Арьяасүрэн, П.Лувсанцэрэн,
Л.Одончимэд, Н.Мандал, О.Сундуй, Д.Батжаргал нарын хүүхдийн зохиолд оруулсан
хувь нэмрийг онцлон авч үздэг 1-3 бүтээлийн жишээн дээр батлан тайлбарлан ярьж,
бичих
3. Нэг
зохиолыг сонгон уран сайхан, хэлний онцлогийг тодруулах замаар хүүхдийн
зохиолын онцлогийг тусган задлан шинжилгээ хийн, нэгтгэн дүгнэн найруулж бичих
4. Хүүхдийн
аман зохиолын хүмүүжлийн үүргийг тодорхойлон ярих
No comments:
Post a Comment